2213 тохиолдол нэмэгдэж, халдварын тоо 100 мянга давлаа

 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.23-НЫ 11 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.23-НЫ 11 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, June 22, 2021

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2213 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 100,263 болж байна. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:

  • Эмнэлгээс шалтгаалах-9 (Нийт-202)
  • Зөөвөрлөгдсөн-1 (Нийт-554)
  • Улаанбаатарт-1179 (Нийт-81.150)
  • Орон нутагт-10.24 (Нийт-18.309)

Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 37-83 насны 10 иргэн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.  Улсын хэмжээнд нийт нас баралт 469 болоод байна. Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 620, гэрийн хяналтаас 569 иргэн эдгэрсэн байна.

Хөдөө орон нутагт 24 цагийн хугацаанд 1024 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:

  • Баянхонгор аймаг-154
  • Говь-Алтай аймагт -64
  • Говьсүмбэр аймагт-15
  • Дундговь аймагт-36
  • Увс аймагт-54
  • Хөвсгөл аймагт – 72
  • Баян-Өлгий- 3
  • Ховд аймагт- 46
  • Дархан-Уул аймагт – 58
  • Орхон аймагт – 149
  • Төв аймагт – 54
  • Завхан аймагт- 30
  • Сүхбаатар аймагт – 49
  • Сэлэнгэ аймагт-  42
  • Архангай аймагт -22
  • Булган аймагт -31
  • Өвөрхангай аймаг- 40
  • Хэнтий аймагт- 75 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 12479 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8070 нь хөнгөн, 3149 нь хүндэвтэр, 1053 нь хүнд, 207 нь маш хүнд байдалтай байна. 

Сүүлийн 24 цагт  улсын хэмжээнд 9319 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qghpze

buy atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">oral lipitor 40mg</a> buy generic atorvastatin over the counter