Улаанбаатар хотын ногоон бүсийн хэмжээнд ой, хээрийн түймэр сүүлийн 20 жилийн хугацаанд 210 гаруй тохиол бүртгэгдсэн байна.
Статистик мэдээнээс үзэхэд, 2002 онд хамгийн олон буюу 35 удаа ой, хээрийн түймэр гарч байсан бөгөөд 2019 онд дөрөв, 2020 онд таван удаа тохиолдож түймрийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байна.
Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үйл ажиллагааг төр захиргаа, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд түймэр гарсан хойно нь live хийж олон нийтэд анхааруулах нь шийдэл биш юм. Харин түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, түймрийн аюул тархалтыг бууруулах, ойн аж ахуйн арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн гүйцэтгэх нь ойн түймрээс хамгаалах шийдэл болно гэж Нийслэлийн байгаль орчны газраас хэлж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх