20,000 өрхийн нүхэн жорлонд халдваргүйтгэл хийж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүүргийн хэмжээнд гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ.
Дүүргийн хэмжээнд 37,097 нүхэн жорлон байгаагаас нэн шаардлагатай буюу үерийн улмаас хальж, урсах эрсдэлтэй олон жил болсон 20,000 нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Энэ ажлын хүрээнд үнэрийг дарж, лагийг задалж, шингээх үйлчилгээний бодис ашиглан нүхэн жорлонгийн гадна болон дотор талын кабины ариутгал, орчны 100 метр зайд халдваргүйтгэл хийж байгаа юм.

Халдваргүйжүүлэлт хийх мэргэжлийн байгууллагуудын 15 машин, 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 29-ний өдөр хүртэл хуваарийн дагуу үргэлжилнэ. Одоогийн байдлаар дүүргийн 8 хороонд 7900 гаруй өрхөд халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dsyvax

cheap atorvastatin <a href="https://lipiws.top/">lipitor 20mg without prescription</a> buy generic lipitor 80mg