Нийт 4.465.510 метр квадрат талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. “Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нийт 4.465.510 метр квадрат талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв.

Мөн нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2500 ширхэг улиасанд үр хөврөлийг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 ширхэг тариаг хийгээд байна. Тус тарилгыг хийснээр эм улиасны унгарил эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурдаг байна.
Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулын амбулаторийн үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүд Файзер вакцинд хамрагдахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ufsvkc

lipitor us <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg generic</a> brand lipitor 10mg