Тахилтын замын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам болон нүхэн гарцыг бүтээх төсөл 40 хувьтай үргэлжилж байна. 

Төслийн хүрээнд зам нь 1.5 км урт, 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэг, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байх юм.

Тахилтын зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт болон 22-ын товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсгэх юм. Ингэснээр хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажил энэ жилийн аравдугаар сард бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nnebip

order lipitor 80mg pill <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg drug</a> atorvastatin 80mg canada