Бар, караоке НОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахаа мэдэгдлээ

Караоке, бар чиглэлээр үйлчилгээ эрхлэгсэд дуу, хөгжмийн тоног төхөөрөмж ашиглуулахгүй гэх НОК-ын шийдвэрийг эсэргүүүцэж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдэж эхэллээ.

Тэд “Караоке бар гэдэг нь дуу хөгжмийн нэмэлт тоног төхөөрөмжөөр тусгайлан тоноглож үйлчлүүлэгчид дуулж, стрессээ тайлдаг нэг төрлийн үйлчилгээний салбар. Гэтэл нэмэлт дуу хөгжмийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй лоунж, паб чиглэлээр ажиллуул гэдэг нь бидний үйлчилгээний онцлог, ялгаа, зориулалтыг үгүйсгэсэн шийдвэр” гэж мэдэгдлээ.

Анх тухайн газруудыг дахин нээхэд НОК-оос “хариуцлагын гэрээ”-г байгуулсан юм. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас тус салбарт ажиллагсад дээрх хязгаарлалтын хүрээнд ажиллаж эхэлсэн. Харин үүний улмаас бизнес эрхлэгчид орлого багатай, дампуурахдаа тулсан хэмээгээд байгаа юм. 

Тэд нэг удаагийн микрофоны маскыг үйлчлүүлэгчдэдээ хэрэглүүлээд, халдвар, хамгааллаа барьж ажиллаж чадна гэсэн юм. Ийнхүү өнөөдөр 14:00 цагаас эхлэн караоке, бар чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч нэр бүхий байгууллагууд дуу, хөгжмийн тоног төхөөрөмжөөр үйлчилж эхлэхээ мэдэгдлээ.

Үүнд:

“Amure karaoke / Амуре караоке”

“S13 караоке / karaoke”

“Venice Karaoke / Венец караоке”

“VOX event karaoke / вокс караоке”

“Q Karaoke, Lounge”

“Z Entertainment Karaoke”

“I Karaoke & Luxuriant Singing Place” зэрэг үйлчилгээний газрууд нэгдээд байна. Тэдний зүгээс ижил төрлийн үйлчилгээ эрхлэгсдэдээ мөн дээрх хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uydvyl

buy atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg over the counter</a> order atorvastatin 80mg without prescription