Энэтхэгт хөрсний нуралтаас 13 хүн амь эрсдэв

Энэтхэгийн хойд бүс нутгийн Химачал-Прадеш мужид лхагва гариг /2021.08.11/-т хөрсний нуралтаас болж амиа алдсан хүний ​​тоо 13 болсон мэдээлэл байна. Энэ тухай өнөөдөр /2021.08.11/ орон нутгийн гамшгаас аврах албаны дарга Судеш Кумар Мохта мэдэгдэв.

“Дахин гурван хүний ​​цогцос Химачал Прадеш мужийн Киннаур хотын орчмын хөрсний нурангид дарагдсан газраас олдсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг пүрэв гаригийн өглөө эрт эхлүүлж, амь үрэгдэгсдийн нийт тоо ийнхүү 13 болов” хэмээн “Твиттер” хуудсандаа жиргэжээ.

Өмнө нь, лхагва гарагийн өглөө мөн 11 хүн нас барж, 30 хүн сураггүй болсон тухай мэдээлсэн.

Лхагва гарагийн үдээс Киннаур хотын орчимд хөрсний нуралт болсон бөгөөд нуранги дор хэд хэдэн автомашин, автобус, ачааны машин дарагджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди орон нутгийн эрх баригчдад тусламж үзүүлэхэд Засгийн газар бэлэн байгаагаа мэдэгдэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qvkatg

lipitor 10mg drug <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg</a> buy lipitor 40mg online