Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь БОАЖЯ-ны захиалгаар “Монгол улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг боловсруулан гаргалаа.
Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18 үзүүлэлтийн сүүлийн 20 жилийн мэдээг нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргасан болно.
Цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн бөгөөд үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Edirhf

order generic atorvastatin <a href="https://lipiws.top/">cost atorvastatin 10mg</a> buy atorvastatin generic