“Токио-2020” паралимпын эрх аваад буй монгол тамирчид

Паралимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар болжээ. “Токио-2020” Паралимпын наадам зургаа хоногийн дараа буюу 2021 оны наймдугаар сарын 24-ний мягмар гарагт эхэлж, есдүгээр сарын 5-нд дуусна.

Монголын тамирчид спортын ямар төрөлд паралимпын эрх аваад буйг сонирхуулъя.

ПАРА ПАУЭРЛИФТИНГ

Нийслэл хотын хүндэт иргэн, паралимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин ЭНХБАЯРЫН СОДНОМПИЛЖЭЭ.

Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.

Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.

ПАРА ТАЕКВОНДО

Дэлхийн дөрвөн удаагийн аварга ГАНБАТЫН БОЛОР-ЭРДЭНЭ.

Тэрбээр 2019 онд ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн K44 ангиллын 61 кг-д паралимпын эрх авсан юм. Дэлхийн чансааг тэргүүлдэг Г.Болор-Эрдэнэ Азийн АШТ-ий гурвантүрүү, нэг хүрэл медальтай.

Дэлхийн хошой аварга Х.ЭНХТУЯА.

Пара таэквондогийн төрөлд дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин тэрбээр 2019 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ “Токио-2020” паралимпэд оролцох болзол хангасан. Эмэгтэйчүүдийн К44 ангиллын 49 кг-ын жинд өрсөлддөг Х.Энхтуяа Азийн АШТ-ий дөрвөн түрүүтэй.

ПАРА БУУДЛАГА

 

Пара буудлагаар хичээллэдэг Монголын хуруу дарам тамирчдын нэг нь ОУХМ ЗАНДРААГИЙН ГАНБААТАР.

38 настай тэрбээр 2019 онд АНЭУ-д болсон пара буудлагын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд оролцохдоо 542 оноогоор шигшээд шалгарчээ. Улмаар эл амжилтаар “Токио-2020” паралимпын наадамд оролцох эрх авсан юм.

Ховд аймгийн харьяат тэрбээр “Дубай-2011” дэлхийн наадмын мөнгө, “Инчон-2014” Азийн наадмын хүрэл медальт, таван жилийн өмнө ДАШТ-д долдугаар байрт шалгарсан юм.

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10-аад медальтай З.Ганбаатар “Рио-2016”-д өрсөлдсөн туршлагатай.

ПАРА БАЙТ ХАРВАА

Пара байт харвааны тамирчин Н.МӨНХБААТАР.

Спорт мастер цолтой тэрбээр 2019 онд Тайландад болсон Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ “Токио-2020” паралимпэд онч сорих болзол хангасан юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mphljk

order lipitor 40mg for sale <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin online</a> buy atorvastatin 20mg for sale