6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрджээ

Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

“Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн  ашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхижуулан, таван кластерийг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу “Гүүр”-ээ тавьж чадсан” гэдгийг онцоллоо.

МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны 11 дүгээр сард байгуулж байсан. Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг европын холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна.

Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад  гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрджээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yvvoxl

order lipitor <a href="https://lipiws.top/">buy lipitor without prescription</a> order lipitor 20mg sale