Та бидний хэлж заншсанаар Гурван өндрөөс Арслантай гүүр хүртэл гурван төрлийн өглөөний гудамжийг есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Гурван өндрийн талбайд “Бизнесийн гудамж, Бөхийн өргөөний урд талбайд “Залуучуудын гудамж”, цаашлаад арслантай гүүр хүртэл “Ахмадын гудамж” гэж гурван төрөл байх юм.
Гурван гудамжны хувьдөөрсдийн гэх өнгө аяс, онцлогийг шингээсэн, дан ганц зун цагт ажиллаад байхгүй. Хавар, намар, өвлийн улиралд ажилладаг байхаар зохицуулалт хийнэ.
“Өглөөний гудамж” хийж буйн гол зорилго бол Монголчуудыг Эртэч болгож, иргэдийг өглөө эртлэн ажил төрлөө амжуулж, бүтээлч байлгах. Үүнд Аж ахуй нэгжүүдийн дэмжлэг маш чухал. Тиймээс Аж ахуй нэгжүүд бүгд дэмжээд өгөөрэй гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх