Эрүүл мэндийн яамнаас 2021.09.01-ний өдөр Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 3726 хүнээс Covid-19-ийн халдвар илэрч, долоон хүн нас барж, нийт нас баралт 944 болжээ.
Өнөөдрийн байдлаар 14829 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас хөнгөн 9500, хүндэвтэр 4004, хүнд 1077, нэн хүнд 248 иргэн байгаа аж. Халдвар авсан 2260 хүүхэд, 471 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж буй юм байна.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 42785 ХҮҮХЭД COVID-19-ИЙН ХАЛДВАР АВЧЭЭ
Өнөөдрийн байдлаарул 42785 хүүхэд COVID-19-өөр өвдөөд байгаа ажээ. Халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх буюу 64 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй 0-11 насныхан байна. Харин вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн 12-оос дээш насныхан шинээр халдвар авах нь багасчээ.
Хичээлийн шинэ жил эхэлснээр хүүхдүүдийн ачаалал нэмэгдэхийн зэрэгцээ улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтайг салбарынхан сануулж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг эрсдэлээс сэргийлж, халдвар хамгааллын дэглэм сахихад анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.
Сэтгэгдэл үлдээх