Нэг иргэний торгуулийн хэмжээ 8 сая төгрөг байна

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хуулийг Улсын их хурал батлан гаргасан. Уг хууль энэ оны долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлсэн билээ.

Хэрэв аравдугаар  сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Тэгвэл торгуультай жолооч нар 10 мянган төгрөгөөс найман сая хүртэлх төгрөгийн торгуультай байгаа аж. Хэрэв торгуулийнхаа тал хувийг хөнгөлөх хугацаанд нь төлж барагдуулахгүй бол Өршөөл үзүүлэх хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа энэ сард дуусч байгаа юм. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Бүртгэл, судалгааны мэргэжилтэн А.Отгон-Өлзийгөөс тодрууллаа.

ЦАХИМ СИСТЕМД ИЛ ХАРАГДАЖ БАЙГАА МӨНГӨН ДҮНГ ТӨЛНӨ

-Зөрчил бүртгэлийн хэлтэс нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцуулах, зам тээврийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөний  дүрэм зөрчиж, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн зөрчлийг замын хяналтын камер ашиглан илрүүлэн торгуулийн төлбөр ногдуулан ажиллаж байна.

Бэлэн бус торгууль шалгах цахим систем буюу torguuli.police.gov.mn, smartcar.mn зэрэг цахим сайтад торгуулийн төлбөр 50 хувиар хөнгөлсөн дүнг оруулсан байгаа. Тиймээс иргэд  торгуулийн төлбөрөө барагдуулж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Цахим системд ил харагдаж байгаа мөнгөн дүнг төлснөөр тухайн иргэний торгууль 100 хувь тэглэгдсэн гэж ойлгож болно.

ИРГЭД “E-MONGOLIA”-Д БҮРТГҮҮЛСНЭЭР ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ МЕССЕЖЭЭР АВНА

Манай төв зөвхөн камераар илэрсэн зөрчил буюу хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан, түр буюу удаан зогсох хориотой газар зогссон, E-police апликейшн буюу иргэдээс ирүүлсэн зөрчил, шар зураас буюу түгжрэлтэй үед уулзварт нэвтэрсэн, үзлэг, оношилгоонд тэнцээгүй гэх мэт зөрчлүүдэд торгууль ногдуулдаг.

Бидний зорилго бол торгох нь гол зүйл биш. Зам тээврийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөний дүрэм баримтлуулж хэвшүүлэх зорилготой. Гэвч иргэдийн дүрэм зөрчилт буурахгүй, торгуулийн төлбөрөө төлөлгүй хуримтлуулснаас их хэмжээний төлбөр төлөхөд хүрээд байна. Нэгдсэн статистикаас харахад хамгийн багадаа 10 мянган төгрөгөөс дээш дүнтэй торгуулиуд байгаа юм. Торгуулийн мэдээлэл харах боломжтой сайтад тавигдсан дүн бол хуулийн дагуу ирэх аравдугаар сарын 1-н хүртэл 50 хувь хөнгөлсөн дүн байгаа. Иймд иргэд, жолооч та бүхэн хөнгөлөлттэй байх хугацаанд торгуулиа төлж барагдуулахыг хүсье. Торгуулиа удаан хугацаанд хуримтлуулсан тохиолдолд дараа нь үүсэх хүндрэл их. Өршөөл үзүүлэх хуулийн хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн замын хяналтын камер ашиглан илрүүлж, хуулийн хүрээнд баталгаажуулсан 2017 оны долдугаар сарын 1 -ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө үйлдсэн зөрчлийн төлбөрийг аравдугаар сарын 1-ний өдрийн дотор төлсөн тохиолдолд 50 хувиар хөнгөлөгдөх юм.

Мөн энэ оноос эхлэн зөрчлийн мэдээллийг мессеж болон цахимаар хүргэдэг болсон. Иргэд “E-mongolia”-д бүртгүүлснээр зөрчлийн мэдээлэл мессежээр очих ба мессеж дээрх линкээр орж шийтгэлийн хуудсаа харах, торгуулийн төлбөрөө төлөх боломжтой болсон. Цахим хүргэлтийн давуу тал нь иргэдийн хаягийн асуудлаас шалтгаалан цаг хугацаандаа зөрчил гаргаснаа мэдэж чадаагүйгээс дахин давтан зөрчил гаргасаар их хэмжээний торгуулийн төлбөр төлөх болдог асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Etjfom

lipitor 10mg uk <a href="https://lipiws.top/">lipitor 40mg sale</a> order atorvastatin 40mg online