Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3963 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1383 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 2580 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас найман хүн нас барж, нийт нас баралтын тоо 976 боллоо. Нас барсан иргэдийн хувьд 41-80 настай байжээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн 13771
- Хүндэвтэр 5039
- Хүнд 1363
- Нэн хүнд 266 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 29639 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3560 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 20439 иргэн байна. Үүний 710 нь жирэмсэн, 2687 хүүхэд байна.
Сэтгэгдэл үлдээх