Маргаашаас эхлэн Өмнөговь аймагт энэ сарын 24-нийг хүртэл хөл хорино

Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж, халдварын тархалт өндөр байгаа учир хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, өвчлөлийн тархалт өндөр байгааг харгалзаж маргаашнаас буюу есдүгээр сарын 10-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болжээ. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийх юм байна.

  • Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
  • Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18.00 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
  • Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
  • Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
  • Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК. www.smartgobi.com системээр зөвшөөрөл өгнө.
  • Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
  • Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
  • Нэг дор таваас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэжээ.

Өчигдрийн байдлаар тус аймагт 439 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 116 хүн байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ohozid

buy atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 20mg generic</a> atorvastatin 80mg pills