ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Б.Баярболд “Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хүн амын 69 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунд 65 хувь нь хамрагдаад байна.
Мөн 12-17 насны 258,277 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Харин хоёрдугаар тунд хүүхдүүдийн 78 хувь нь хийлгэсэн нь хүүхдийн вакцинжуулалт хангалтттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Энэ долоо хоногт томуугийн вакцин хүлээж авсан. Жилд дунджаар 100 гаруй мянган томуугийн вакцин хүлээн авч иргэдээ вакцинжуулдаг байсан. Ковидийн энэ үед 360 мянган хүн тун вакцин Засгийн газар худалдан авчээ.
Ковидийн халдвар улирлын томуутай зэрэгцэж явах магадлалтай байгаа. Томуугийн вакцины түгээлтийг өнөөдрөөс эхлүүлж байна. Томуугийн вакцинд хамрагдах хүүхэд ямар нэг коронавирусийн вакцинд хамрагдаагүй байх ёстой.
Сургууль цэцэрлэг эхэлсэнтэй холбогдуулан 2-11 насны хүүхдүүдэд томуугийн вакцин хийнэ. Мөн 65-аас дээш насны иргэд, жирэмсэн болон хөхүүл эх, архаг хууч өвчтэй иргэдэд сайн дурын үндсэн дээр хийнэ.
Томуугийн вакцин хийлгэхдээ эмчийн үзлэгт заавал хамрагдана. Бусад вакцинтай 21 хоногийн зайтай хийлгэнэ. Мөн 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд хийж болно. Томуугийн вакцинд 2-11 насны хүүхдэд хийхэд зөвшөөрлийн хуудсыг эцэг эхчүүд, асран хамгаалагчид танилцуулж, гарын үсэг зурснаар хамруулна. Хүүхэд нэг сарын хугацаанд товлолын болон сайн дурын бусад вакцинд хамрагдаагүй байх шаардлагатай.
Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна. Тэгэхээр гуравдагч тунг 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр есдүгээр сарын 13-наас хийж эхэлнэ. Иргэдийн хувьд Синофарм эсвэл Pfizer вакцины нэмэлт тунгийн аль нэгийг сонгон хийлгэж болно.
УОК-ын шийдвэрээр гадаад руу зорчих иргэдээс нисэхээс өмнөх 24-48 цагийн өмнө ПГУ шинжилгээг төлбөртэй авна. Үүний дагуу ХӨСҮТ, Интермед эмнэлэгт энэхүү шинжилгээг авч монгол, гадаад хэл дээр хэвлэж, хүлээлгэж өгөхөөр боллоо.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ 7 ХОНОГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛКОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ 7 ХОНОГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, September 9, 2021
Сэтгэгдэл үлдээх