2021 оны есдүгээр сарын 8-наас эхлэн Азербайжан Улс малын шүлхий өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан манай улсаас экспортлодог амьд үхэр, мах болон махан бүтээгдэхүүн, боловсруулсан бүтээгдэхүүнд хориг тогтоосон талаар тус улсын нийслэл Баку хотноо байрладаг “Тренд” мэдээллийн агентлаг мэдээлэв.
Манай зүүн хязгаарт орших Дорнод аймагт малын шүлхий өвчний таагүй нөхцөл байдал үүсээд байгааг Азербайжаны Хүнсний Аюулгүй Байдлын Агентлаг онцолжээ. Энэ талаар тус улсын Засгийн газар Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагт хандсан байна.
Азербайжаны Гаалийн Хорооноос манай улсаас тус улсад нэвтрэх болон гарах чиглэлд, мөн Азербайжаны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй бүх тээврийн хэрэгсэлд тавих хяналтаа ч чангатгах шийдвэр гаргаад байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх