Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 32 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 00:08 цагт хүлээн авчээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:15 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр бүрэн, иргэн Ш-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ. Тус гал түймрийн улмаас иргэн С /50 настай, эмэгтэй/ галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.
Сэтгэгдэл үлдээх