Л.Энх-Амгалан: Сургуулийг дахиж хаахгүй

Өнөөдрийн байдлаар цахим хэлбэрт бүрэн шилжсэн таван сургууль байна. Үүнд:

  • "Монгол тэмүүлэл" сургууль,
  • "Хангай Цогцолбор" сургууль,
  • 1-р сургууль, 
  • 52-р сургууль,
  • 118-р сургуулийн нийт 11703 сурагч багтаж байна. 

Мөн хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдвар авсан 252 сурагч, ойрын хавьтал 6300 орчим сурагч байна. Боловсролын салбарын ажилтнуудын 98.2 нь  вакцинжуулалтын бүрэн тундаа хамрагдсан байна.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

 

–Есдүгээр сарын 1-н улс орон даяар хичээлийн шинэ жилийг эхлүүлэхдээ Улсын Онцгой комисс,  эрдэмтдийн багийн тооцоолол судалгааг үндэслэсэн. 12-17 насныхны  вакцинд хамрагдалт 90 хувь, багш нарынх 98 хувьтай  байгаа. Есдүгээр сарын  12-ны өдрийн байдлаар 0-17 насны 696 хүүхэд шинээр халдвар авч , нийт 51843 тохиолдол болж байна. Энэ нь нийт тохиолдлын 19,5 хувийг эзэлж байна. Тоон мэдээллээс харахад хичээлийн үйл ажиллагаа танхим, танхимын бус хэлбэрээр эхэлснээс хойш халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Нийт халдвар авсан сурагчдын 77.4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авч байна. Хүүхдүүд сургуулийн орчноос илүүтэй гэр бүлийн орчноос халдвар авч байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна.

Сургуулийг нээсэн бол дахиж хаахгүй. Цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг  5/9 зарчим буюу танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Халдвар буурвал танхимаар хичээллэх өдрийн тоог нэмнэ. Нийт ерөнхий боловсролын 258 сургуулийн 4588 бүлгийн 97,849 сурагч танхимаар хичээллэсэн. Танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр Ерөнхий боловсролын 505 сургуулийн 16762 бүлгийн 514364 сурагч хичээллэж байна.

Есдүгээр сарын 10-ны байдлаар  нийт ерөнхий боловсролын 205 сургуулийн 4150 бүлгийн 8,000 сурагч танхимаар хичээллэж байна. Танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 552 сургуулийн 17240 бүлгийн 519,179 сурагч хичээллэж байна.Халдварын тохиолдол илэрсний улмаас 245 сургуулийн 1592 бүлгийн 43351 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 64 сургууль, 322 бүлэг, 13240 суралцагч нь нийслэлд байна. Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 32836 суралцагч байна. Эдгээрийн 57,1 хувийг нийслэл  болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.

Эцэг эхчүүдийн зүгээс  2-3 настнуудыг хэзээ цэцэрлэгт хамруулах вэ гэдгийг их асууж байна. Томуугийн вакцин хийлгээд, халдварын тохиолдол буурсны дараа хүүхдүүдээ цэцэрлэгт авна.

Үүнээс гадна сурагчдад  "Үдийн цай" болон "Үдийн хоол" өгч байгаа нь халдварын эрсдэл дагуулж байна гэж яригдах болсон. Одоогоор дээрх шалтгааны улмаас халдвар авсан тохиолдол байхгүй. Хэрэв тийм тохиолдол үүсвэл түр  хугацаанд "Үдийн цай",  "Үдийн хоол"-ыг  хойшлуулна. Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын нэг нь замын түгжрэл. Түгжрэлийн  30 хувь нь эцэг эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгч, авахад үүсч байна. Тиймээс энэ түгжрэлийг бууруулах зорилгоор эхний ээлжинд 25 цэцэрлэгт  60 ээлжийн багшийг ажиллуулж эхэлсэн.

Мөн Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Удахгүй 2022  оны улсын төсвийг  батлана.  Цэцэрлэг,  сургуулийн хүртээмжийг сайжруулахад бодлогоо өөрчилж ажиллана. Covid-19 халдварын улмаас үүссэн сурагчдын хоцрогдлыг нөхөхийн тулд  гурван жилийн стратегийн оношлогоог зөв хийх шаардлагатай. Үүний тулд улс орон даяар чанарын судалгааг сурагчдын дунд хийж байна. Сургууль,  цэцэрлэг бүрт асуудал бий. Нэг өдөрт асуудлыг  шийдэж чадахгүй  ч үүссэн асуудалд шийдэл гаргахыг хичээн ажиллана.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ggasqc

order atorvastatin 20mg pill <a href="https://lipiws.top/">lipitor canada</a> buy generic lipitor 20mg