Самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй гал тавьдаг шалтгааны улмаас өнгөрсөн жил нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатжээ.
Өнгөрсөн онд нийслэлд 5 удаагийн түймэрт 22 га ой өртжээ. Мөн шар өвсний 275 удаагийн түймэрт 59,7 га газар шатжээ.
2021 он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 25 түймэр бүртгэгдсэнээс ойн түймэрт 1765 га, хээрийн 120904 га талбай өртжээ. Мөн шар өвсний 168 удаагийн түймэрт 78 га талбай өртсөн байна.
Иймээс “АЛДВАЛ ГАЛДАНА” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдөр буюу энэ сарын 17-ноос эхэлүүлж байна. Аян сарын хугацаанд үргэлжлэх юм.
Тус аяныг Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл үлдээх