Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцөд хийх хяналт шалгалтаа эхэлсэн тухай мэдэгдсэн билээ. Учир нь шатахууны хомсдлоос үүдэлтэй, дамлах, шаглах асуудал гарсан байж болзошгүй зураг мэдээлэл, цахим орчинд түгсэн юм.
Тэгвэл ШӨХТГ-ын өчигдөр /2021.09.20/ хийсэн шалгалтаар хэд хэдэн шатахуун компаниуд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсан аж.
Мөн тус газраас шатахууныг авахын тулд түгээгчид 20 мянган төгрөгийн хахууль өгсөн, цаашлаад дам худалдааг дэмжсэн байж болзошгүй асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Сэтгэгдэл үлдээх