МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар анхны хамтарсан уран бүтээлээ гаргах аж. Тодруулбал, “Үлэмж төгөлдөр” уран бүтээлийн үгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазар бичиж, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч, “UBS” телевизийн захирал Л.Балхжав аяыг нь зохиожээ.
МУГЖ Т.Ариунаа 1996 онд анхны “Эрос № 1” цомгоо гаргаснаас хойш 10 орчим цомгийн уран бүтээлд ажилласан билээ. Харин МУГЖ Б.Сарантуяагийн хувьд 1993 оноос хойш идэвхитэй уран бүтээл туурвиж буй.
Сэтгэгдэл үлдээх