Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 4 тэрбум 772 сая төгрөгийг сонгуульд зарцуулжээ

Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээллэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас Ухнаагийн Хүрэлсүх, Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвсэл Дангаасүрэнгийн Энхбат нар нэр дэвшсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 3 нэр дэвшигчдийн дансанд нийт 6 тэрбум 407.1 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6 тэрбум 690.3 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 229.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 283.4 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.

Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184.4 сая төгрөг, 5,401 иргэн 5,400.9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна.

Тус сонгуульд нам, эвслүүдээс 621.8 сая, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200.0 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөгөөр тогтоосныг 3 нэр дэвшигч хэтрүүлээгүй аж.

Сонгуульд 2,956 иргэн 0-1.0 сая хүртэл дүнтэй нийт 581.2 сая, 2,444 иргэн 1.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4,818.9 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгчээ.

Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2.0 сая хүртэл дүнтэй нийт 5.4 сая, 17 аж ахуйн нэгж байгууллага 2.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179.0 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэж дүгнэсэн байна. Төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын тайланг хянахад хуулиар хориглосон 5.8 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд 1, сонгуульд оролцсон нам, эвслүүдэд 2, аудитын хуулийн этгээдэд 1 нийт 4 зөвлөмж өгсөн.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Otxmwj

atorvastatin 80mg brand <a href="https://lipiws.top/">buy generic lipitor</a> lipitor 10mg canada