Москва хотноо болж буй армийн боксын ДАШТ-д Алдар спорт хорооны тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Орон нутгийн цагаар өчигдөр/2021.09.23/ тэмцээний тав дахь өдрийн тулаанууд боллоо. Эмэгтэй -57 кг-д хүч үзэж буй Т.Болортуул мөнгөн медалийн төлөө Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүдийн -52 кг-ын тамирчин Х.Энхмандах хүрэл медалийн төлөө Азербайжаны Масуд Юсифзадаг ялсан бол түүний ах -56 кг-ын тамирчин Х.Энх-Амар Замби улсын тамирчин Эверисто Муленког ялж, хүрэл медалийн болзол хангажээ.
Дашрамд дурдахад, Т.Болортуул нь Х.Энх-Амарын эхнэр юм. Ийнхүү нэг гэр бүлийн гурван тамирчин медалийн болзол хангалаа. Т.Болортуул есдүгээр сарын 26-нд аваргын төлөө тулалдах бол Х.Энх-Амар, Х.Энхмандах нар өнөөдөр/2021.09.24/ мөнгөн медалийн төлөө тулалдана.
Сэтгэгдэл үлдээх