Өчигдөр яаралтай шатахуун татах асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийхээр төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий баг гарч, тус улс руу ниссэн. Тэд өнөөдөр “Роснефть” компанитай уулзаж, энэ сард 10 мянга, ирэх сард 45 мянган тонн АИ-92 шатахуун татах авах хэлэлцээнд хүрчээ.
Уг уулзалтад оролцсон манай талын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
- УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр
- АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт
- Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран
- Монголын нефть хийн Үндэсний ассоциацын тэргүүн, “Магнай трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир
- “Петровис Ойл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Содбилэг
- “Содмонгол групп” ХХК-ийн Тээвэр, ложистик хариуцсан захирал Н.Ангар
- “Тэс петролиум” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Майдар
- “НИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат
- “НИК” ХХЗ-ийн импорт, гадаад худалдаа хариуцсан захирал О.Билгүүн
- “Лекс ойл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Индра
- “Роснефть Монголия” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганбаатар
- “Роснефть Монголия” ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатар
Сэтгэгдэл үлдээх