Гэр бүлээрээ армийн ДАШТ-ээс медаль авав

Боксын 58 дахь удаагийн армийн ДАШТ ОХУ-ын Москва хотод болж, 36 орны 300 гаруй боксчин оролцов. Тэмцээнд Монголоос гавьяат дасгалжуулагч А.Гантулга, AIBA-ийн нэг одтой дасгалжуулагч Ж.Отгонбаярын нарын удирдлагад найман тамирчин өрсөлдөв.

Армийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 56 кг-д дэлхийн оюутны универсиад наадмын аварга, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Х.Энх-Амар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Азийн аварга, оюутны ДАШТ-ий хүрэл медальт Т.Болортуул нар мөнгөн медаль хүртэв.

Тэд эхнэр, нөхөр хоёр. Хосууд нэг ДАШТ-ээс мөнгөн медаль авсан нь ховор амжилт. Үүний сацуу Х.Энх-Амарын төрсөн дүү Х.Энхмандах хүрэл медаль авчээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Konzhm

order lipitor 20mg online <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg pills</a> buy lipitor 40mg generic

Зочин
үнэн

Монголоор дүүрэн ажиллах сонирхолгүй, хөдлөх чадваргүй, худлаа сагсганасан залуу хүмүүсээр дүүрчээд байхад ингээд Эх орныхоо нэрийн төлөө гэр бүлээрээ тэмцээд явж байгаа хүмүүсийг харахаар сайхан байнаа