Э.Бат-Үүл Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг намдаа ирэхийг урив

Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл  экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг намдаа ирэхийг уриалав. Түүгээр зогсохгүй намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй, тухайн цаг үедээ лидер байсан улстөрчид болох С.Эрдэнэ, М.Энхсайхан, Р.Гончигдож, Н.Алтанхуяг нарыг ч намдаа ирэх цаг болсныг уриалсан байна. Тэрбээр өнөөдөр "Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар намдаа ирээч ээ гэж уриалж байна. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар намдаа ирээч ээ. Р.Гончигдоржийгоо, М.Энхсайханыгаа мөн намдаа ирээч гэж уриалж байна. Намаа бүтэн болгохын тулд бүгдээрээ хуран цуглах шаардлагатай байна. Тиймээс намдаа ирээч ээ гэж уриалж байна. Ардчилсан нам эвтэй байхтай хүчтэй" гэлээ.

Сүүлийн хоёр ч сонгуулиар ялагдал хүлээж, хоёр дарга, хоёр тамгатай болсон Ардчилсан нам албан ёсоор нэгдэж, нэг талдаа гарч байгаагаа зарлаад буй. Түүгээр зогсохгүй намынхаа эв нэгдлийн хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд зохион байгуулахаа өнөөдөр зарлажээ.

Сонирхуулахад, Ардчилсан намаас нөхөн сонгуульд Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар өрсөлдөж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Okaasb

order atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 10mg</a> where can i buy lipitor