Сүүлийн өдрүүдэд эмнэлэг болон цагдаагийн байгууллагуудад шалтгаан тодорхойгүй нас баралт их бүртгэгдэж байна, цаашлаад бага насны хүүхдүүдийн зүрх өвчилж байгаа гэх мэдээлэл цахимд хөвөрсөөр байна.
Өчигдөр /2021.09.30/ л гэхэд Баянхошууны автобусны буудал дээр зогсож байсан иргэн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Иймд уг асуудлаар НТТТ-тэй холбогдож тодруулахад:
“Өнгөрөгч гурав хоногийн нөхцөл байдлыг дүгнэхэд иргэнээс ирсэн мэдээллийн дагуу манайхаас очиход шалтгаан тодорхойгүй нас баралтууд өдөрт 10 орчим бүртгэгдэж байгаа. Бид үхлийн шалтгаан тодорхойлох боломжгүй учир цогцсыг цагдаагийн байгууллалад хүлээлгэн өгдөг. Хүүхдүүдийн хувьд өчигдөр 66 дуудлага мэдээлэл ирснээс гурав нь ковидын шалтгаант, 23 нь томуу, үлдсэн 20 нь бусад шалтгаантай байгаа. Зүрхний эмгэгийн тухайд ковидын дараах гаж урвал, нөлөө байхыг үгүйсгэхгүй” гэв.
Сэтгэгдэл үлдээх