Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Осло хотод үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртэн, Монголын багийн медалийн салхийг хагалсан. Түүний амжилтыг ОУХМ Т.Тулга үргэлжлүүлэв.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх Рохит Рохитыг ялав. Ингэснээр Т.Тулга 2019 оны ДАШТ-д V байрт шалгарсан дутуугаа гүйцээн, дэлхийн медальт бөх боллоо.
Сэтгэгдэл үлдээх