Ч.Хүрэлбаатар: Замын-Үүд боомтыг БНХАУ-ын Засгийн газрын 233 сая юанийн буцалтгүй тусламжаар шинэчилж, орчин үеийн ухаалаг болгоно

Монгол Улс БНХАУ-тай 17, ОХУ-тай хиллэдэг 16 гээд нийт 33 боомттой. ОХУ ямар бодлого баримталж байна вэ гэвэл дайнтай холбоотойгоор Европ руу гарах гарц хаагдсан. ОХУ-аас Ази руу чиглэсэн худалдаа эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой.  ОХУ-ын  16 боомт  идэвхтэй  ажилладаг. Монгол Улсын  Засгийн газар  нийт 33 боомтоо хөгжүүлж, үр шимийг Монголын газар нутагт жигд хүртээх шаардлагатай байна. Боомтоор гардаг бараа бүтээгдэхүүнийг нэмэх ёстой. Ихэнх боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гардаг. Нийт 33 боомтоор олон төрлийн бараа бүтээгдэхүүн  гаргахаар холбогдох  гэрээ хэлэлцээр  хийгээд яваа гэдгийг хэлье. Замын Үүдийн боомтыг БНХАУ-ын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар шинэчилж байгаа нийт 233 сая юанийн. Ингэснээр зорчигч  орж ирэх гарц найм байсныг 23,  гарах гарц  дөрөв байсныг 20 болгож байгаа. Мөн  ачаа тээвэр нэвтрүүлэх гарц тав байсныг 20 болгож байгаа. Ингэхээр  Замын-Үүд боомт орчин үеийн ухаалаг болно. Ихэээхэн хэмжээний хөрөнгө оруулалт  хийсэн. Гашуунсухайтын боомтыг мөн шинэчлэх ажил ирэх зургаадугаар сард дуусна.