Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны Монгол улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд энэ сарын 25-ны (2024:04:25) өдөр дараах баримт бичгийг байгууллаа.
"Монгол улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол улсын Уул Уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Их Британи , Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурав.
Дэлхийн эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээх