Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд энэ оны УИХ-ын сонгуультай холбогдуулан АЗХ-ноос АН-ын дарга Л.Гантөмөрт шаардлага хүргүүлжээ.
АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир "2024 оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Өнөөдөр Ардчилсан Залуучуудын Холбоо 2024 оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох тухай хэвлэлийн хурал хийж байна. Энэ удаагийн УИХ-ын жагсаалтад АН залуучуудыг их нэр дэвшүүлээч ээ. Нэр дэвшигчдийнхээ 50-аас дээш хувийг дандаа нэр цэвэр, шинэ залуучуудаар эгнээгээ бүрдүүлж, АН-ын сонгон шалгаруулах хороо ажиллаач ээ гэдэг шаардлагыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт хүргүүлж байна. Энэ удаагийн сонгуульд эрх баригч Монгол Ардын Нам ялах юм бол ардчиллын сүүлийн сонгууль болох аюултай" хэмээжээ.
Б.Ган-Очир: АН нэр дэвшигчдийнхээ 50-аас дээш хувийг нэр цэвэр залуучуудаар бүрдүүлээч ээ
