Тээвэр, эрчим хүчний салбарыг Монгол Улстай хамтран ажиллах ирээдүйтэй салбар гэж Туркменистаны Ерөнхийлөгч онцолжээ

Тээвэр логистик, эрчим хүч, харилцаа холбоо нь Туркмен-Монголын хамтын ажиллагааны ирээдүйтэй салбар юм гэж Туркмений Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын онцолсныг Нейтрал Туркменистан сонин тодотгожээ. Бердымухамедов энэ сарын 10-13-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийсэн. Тэрбээр "Монгол Улс болон Төв Азийн нутаг дэвсгэрээр дамжин баруун зүүн коридорыг хэрэгжүүлэх хэтийн төлөвийн талаар бид сонирхож ярилцлаа. Үүнтэй холбогдуулан би Монголын түншүүдэд Каспийн тэнгис дэх Туркменистаны дэд бүтцийг харилцан ашигтайгаар ашиглах боломжийг авч үзэхийг санал болгов" гэжээ. Бердымухамедов “Манай улс Монгол Улсыг Туркменстаныг зүүн тийш эрчим хүчний нөөцөөр хангахад оролцогчдын нэг болгон ашиглах хувилбаруудыг авч үзэхэд бэлэн байна” гэж мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, Туркменистан улс Монгол Улсад түлш, эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн, өргөн хүрээний газрын тос, байгалийн хийн гаралтай химийн бодисыг нийлүүлэх схемийг хэрэгжүүлэх боломжтой хэмээсэн байна.

https://interfax.com/newsroom/top-stories/106585/