Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, угаартаж амиа алдсан иргэдийн асуудал хурцаар яригдаж буй энэ цаг үед Ардчилсан намын гишүүд Шинэ Зеланд Улсад туршлага судалж явна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж, Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Шинэ Зеланд Улсад очсон бөгөөд тэднийг Шинэ Зеландын Парламентын дарга Гэрри Браунли болон тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Уинстон Питерс нар хүлээн авч уулзжээ.
Мөн тэд Шинэ Зеландын парламент дахь мэтгэлцээний үйл ажиллагаатай танилцсан байна.