Монгол Улсад шинэ Засгийн газар бүрдэх гэж буй энэ үед улс төрийн тохирооны цаана мэргэжил, боловсролын бодит суурь хэрхэн тусаж байгаа нь олон нийтийн анхаарлыг татдаг. Хэрэв УИХ-ын гишүүдийг зөвхөн мэргэжил, боловсролын чиглэлээр нь ангилж, нам харгалзахгүйгээр ямар яаманд ажиллах нь илүү оновчтой байх вэ? хэмээн сонирхвол нэгэн сонирхолтой зураглал гарч ирж байна.
Жишээлбэл:
• Эдийн засагчид, санхүүчид — Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар зэрэгт төвлөрч чадна.
• Инженерүүд — Эрчим хүч, Уул уурхай, Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбаруудад илүү тохиромжтой.
• Эрх зүйч, хуульчид — Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцаа, Нийгмийн хамгаалал, боловсролын бодлогын орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй.
• Багш, боловсролын суурьтай гишүүд — Боловсрол, шинжлэх ухааны яамны бодлогын төвд байх учиртай.
• Эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд — Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн нүдээр удирдах боломжтой.
• Сэтгүүлч, соёлын зүтгэлтнүүд — Соёлын яам, олон нийттэй харилцах бодлогын хүрээнд хүч нэмэх бүрэн боломжтой.
• Улс төр судлаачид, олон улс судлалын мэдлэгтэй хүмүүс — Гадаад харилцаа, Стратегийн бодлого, Судалгаа төлөвлөлтийн төвд нэн хэрэгтэй.
Өнөөдөр УИХ-ын 126 гишүүнээс:
• 30 эдийн засаг, санхүүгийн суурьтай,
• 17 инженер мэргэжилтэй,
• 17 эрх зүй, хууль зүйн чиглэлээр төгссөн,
• 8 гаруй нь багш, боловсрол судлалын чиглэлтэй,
• 5 эмч, эрүүл мэндийн боловсролтой,
• үлдсэн хэсэг нь сэтгүүлч, улс төр судлаач, олон улс, бизнес, хүний нөөц, байгалийн ухааны чиглэлийн суурьтай байна.
Хэрвээ “мэргэжлийн засаг” зарчмаар хуваарилах аваас УИХ-ын гишүүдийн 70–80 хувь нь тодорхой яамдад шууд чиглүүлэгдэж ажиллах боломжтой харагдаж байна. Ийм жишиг улс төрөөс хараат бус, бодлогын тууштай байдал руу нэг алхам ойртож болох ч улс төрийн реализм, парламентын эрх мэдэл гэсэн том асуудлууд бодитоор үргэлж байсаар байна.
1. Гадаад харилцааны яам
- Г.Тэмүүлэн – ОУ-харилцаа
- П.Наранбаяр – Олон улс судлаач
- У.Отгонбаяр – Улс төр судлаач
- А.Ундраа – Физикч (инновац, гадаад хамтын ажиллагаа)
- Ж.Галбадрах – Физикч
2. Батлан хамгаалахын яам
- Н. Номтойбаяр,
- Л.Соронзонболд,
- Д. Энхтүвшин,
- Б.Дэлгэрсайхан зэрэг хуульч, инженер, улс төр судлаачид нөөцөнд харьяалагдаж болох ч шууд онцгойлон тохирох боломжгүй юм.
3. Боловсрол, шинжлэх ухааны яам
- Г.Хосбаяр – Багш
- Ц.Мөнхтуяа – Багш
- П.Батчимэг – Багш
- Ц.Сандаг-Очир – Багш
- Н.Батсүмбэрэл – Багш
- Ц.Идэрбат – Багш
- П.Ганзориг – Математикч
- Т.Аубакир – Эрх зүйч (Боловсролын эрх зүйн бодлогын чиглэлд)
- О.Ариунзаяа – Улс төр судлаач (Бодлого боловсруулалт)
4. Соёлын яам
- М.Нарантуяа-Нара – Дуучин
- Б.Жавхлан – Эдийн засагч (Соёлын салбарын эдийн засаг)
- Ж.Баясгалан – Жүжигчин
- Х.Баттулга – Зураач
- М.Сарнай – Дизайнер
- Л.Энх-Амгалан – Сэтгүүлч
5. Эрүүл мэндийн яам
- Б.Бейсен – Эмч
- Ц.Туваан – Эмч
- Т.Мөнхсайхан – Эмч
- Ж.Чинбүрэн – Эмч
- Д.Ганмаа – Эмч
6. Хууль зүй, дотоод хэргийн яам
- О.Алтангэрэл – Хуульч
- П.Мөнхтулга – Эрх зүйч
- С.Эрдэнэболд – Эрх зүйч
- Х.Тэмүүжин – Хуульч
- Э.Бат-Амгалан – Эрх зүйч
- Ж.Энхбаяр – Эрх зүйч
- Г.Дамдинням – Эрх зүйч
- Б.Баярбаатар – Эрх зүйч
- Х.Баасанжаргал – Эрх зүйч
- О.Номинчимэг – Эрх зүйч
- Б.Пунсалмаа – Эдийн засагч (хууль-эдийн засгийн холбоос)
- С.Амарсайхан – Эрх зүйч
- П.Сайнзориг – Эрх зүйч
7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Б.Уянга – Геологич
- Ж.Золжаргал – Инженер
- Ч.Анарт – Инженер
- М.Бадамсүрэн – Инженер
- Г.Лувсанжамц – Инженер
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Н.Алтаншагай – Нийгмийн ажилтан
- О.Саранчулуун – Нийгмийн ажилтан
- Б.Хэрлэн – Сэтгэл судлал
- С.Зулпхар – Социологич
9. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Л.Энхнасан – Аялал жуулчлал
- М.Мандхай – Улс төр судлаач (байгаль орчны бодлогын чиглэлд)
- С.Одонтуяа – Эдийн засагч (экологийн эдийн засаг)
10. Барилга, хот байгуулалтын яам
- Л.Гантөмөр – Инженер
- Б.Чойжилсүрэн – Инженер
- Ж.Бат-Эрдэнэ – Инженер
- Д.Батлут – Инженер
- М.Энхцэцэг – Инженер
- 11. Зам, тээврийн хөгжлийн яам
Х.Жангабыл – Инженер - Д.Ганбат – Инженер
- С.Лүндэг – Инженер
- Х.Болормаа – Инженер
- Ц.Даваасүрэн – Инженер
12. Эрчим хүчний яам
- Д.Цогтбаатар – Санхүүч
- Д.Энхтүвшин – Санхүүч
- Ж.Батжаргал – Эдийн засагч
- Х.Ганхуяг – Эдийн засагч
- Н.Наранбаатар – Эдийн засагч
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- М.Ганхүлэг – Маркетинг
- Б.Тулга – Хэрэглээний математикч
- Ж.Альдаржавхлан – Нягтлан бодогч
- Г.ОЧИРБАТ – Нягтлан бодогч
14. Сангийн яам
- Ц.Мөнхбат – Инженер
- С.Ганбаатар – Инженер
- Ш.Бямбасүрэн – Эдийн засагч
- Б.Батбаатар – Эдийн засагч
- Б.Бат-Эрдэнэ – Эрх зүйч
- Р.Эрдэнэбүрэн – Хуульч
- Д.Батбаяр – Эдийн засагч
15. Цахим хөгжил, харилцаа холбооны яам
- Э.Одбаяр – Эдийн засаг судлаач
- Л.Оюун-Эрдэнэ – Сэтгүүлч
- Х.Номтойбаяр – Улс төр судлаач
16. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ЗГХЭГ-т харьяалуулах)
- С.Цэнгүүн – Бизнесийн удирдлага
- Д.Үүрийнтуяа – Бизнесийн удирдлага
- Ч.Ундрам – Бизнесийн удирдлага
- Г.Ганбаатар – Бизнесийн удирдлага
17. Эдийн засаг, хөгжлийн яам
- О.Цогтгэрэл – Эдийн засагч
- Б.Түвшин – Эдийн засагч
- С.Бямбацогт – Эдийн засагч
- З.Мэндсайхан – Эдийн засагч
- Э.Болормаа – Эдийн засагч
- Б.Заяабал – Эдийн засагч
- Б.Мөнхсоёл – Эдийн засагч
- Р.Сэддорж – Эдийн засагч
- Ч.Номин – Эдийн засагч
- Э.Батшугар – Эдийн засагч
- Ж.Ганбаатар – Эдийн засагч
- Л.Соронзонболд – Эдийн засагч
Сэтгэгдэл үлдээх