Сахал Д.Эрдэнэбилэгийн сайн дүү нар байх. Бүгд л түүнд зүтгэсэн, зүтгэсээр яваа. О.Орхон, Ц. Пүрэвтүвшин, М. Мөнхбаатар гээд л. Орхон нэг хэсэг хоригдсон. Одоо Худалдаа хөгжлийн банкныхаа захирлыг хийж байгаа. Ц.Пүрэвтүвшин нэг хэсэг бас хоригдсон. Одоо Ховдын Мянгад дахь Халзанбүргэдэй төслийн эх дээр сууж байх шиг байна.
Эрдэнэт үйлдвэр Д.Эрдэнэбилэгийнх байхад ТУЗ-д М.Мөнхбаатар гэж бас нэг луглагар эр байв. Бас л шүүх хуулийн даллагаатай байгаад , нэг мэдсэн Монголоос гарч одсон. Одоо Чилид гэлүү, байгаа сурагтай юм уу даа. Д.Эрдэнэбилэгтэйгээ уурхай ажиллуулж байгаа ч гэлүү, юутай ч Монголд байхгүй. Ц.Нямдоржийн эзнээ нэг хараад үхье хэмээн хэлүүлж асан, сахал хочит Должингийн Эрдэнэбилэгийг тойрсон хүмүүс энэ мэт олон байдаг. Б.Шинэбаатар гэдэг хүн бий. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга явсан, бас л орон шоронд ороод байх шиг байсан.
Хөгжлийн банкны удирдлагад байхдаа хэр хэмжээ алдуулсан худалдан авалт, бусад шалтгааны улмаас хуулийн байгууллагад дуудагдаад, суугаад л яваа бололтой байсан. Гэтэл саяхнаас Д.Эрдэнэбилэгийн мөн нэгэн дүү хэвлэлээр гараад ирлээ. Мөн л Хөгжийн банктайгаа холбоотойгоор. Эднийхэнд ерөөсөө л нэг тийм энэ банкинд холбогддог явдал байна. Өдгөө Худалдаа хөгжлийн банкны тэргүүн орлогчоор ажиллаж байгаа О.Банзрагч хэмээх хүн. Хөгжлийн банкны ТУЗ-д байхдаа, ХХБ-ныхаа тэргүүн орлогчоор ажиллаж байснаар хэвлэлд мэдээлэгдэж байна. Нэг үгээр хэлбэл Худалдаа хөгжлийн О.Орхоныхоо орлогчоор ажиллаж байхдаа ч Хөгжлийн банкны ТУЗ-д байж. Дамнаад л. Ингэж дамнадаг нь тус хоёр банкны нөхдөд л байгаад байдаг үзүүлэлт. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн О.Банзрагч нар удирдлага болгон, “Монгол драй милк” гэгч төсөлд мөнгө өгсөн юм билээ. Монголоор нэг зарлагдсан л даа. Үүнээс үүдээд уг төслийг хэрэгжүүлэгч зээлээ зүй бусад ээдүүлсэн тул мөн хуулийн хариуцлага хүлээж, шоронд хоригдож байсан.
Х. Бат-Эрдэнэ 74 тэрбумын асуудлаар шүү дээ, хэвлэлд өчнөөн мэдээлэгдсэн. Улсад үүнийг нь төлүүлж байгаа байх, шүүхийн шийдвэрээр. Энэ зээлийг өгсөн өгүүлсэн ТУЗ-ийн шийдвэр гаргагчийн нэг нь О.Банзрагч. Зээлийн журам болон банк, Засгийн газрын шийдвэрийн эсрэг туугаад, зээл олгочихсон байдаг. Ингээд ерөөс Хөгжлийн банктай холбоотой асуудал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг том тэмцэл болсон бөгөөд олон хүн ял авсан. Тус банкыг туйлдуулан, зүй бус мөлжсөний тул. Одоо ч Н.Алтанхуяг, Б.Найдалаа гээд тус банкны асуудлаар холбоотой УИХ-ын гишүүдийн хэрэг явдал ч дуусаагүй байна. Гэтэл нэн тодорхой үйлдэлтэй О.Банзрагч энэ бүхний дунд ганцаараа хуулийн хариуцлагаас мултарсан нь анхаарал татна. Тэрбээр эдүгээ Худалдаа хөгжлийн тэргүүн орлогчоор ажиллаж байгаа юм байна.
Хүнийг хэрэгт татах гээд хуулийнхан давхиад байдаггүй байх л даа. Хамтарсан, үйлдэл нэг улс яллагдаад байхад, зарим нь яагаад гэдэг асуудал О.Банзрагчийн чиглэлд тавигдаж байгаа юм байна, тэгэхээс ч аргагүй аж. Хууль тэгш үйлчилэх учиртай нь тодорхой учраас. Нөгөөтэйгүүр, мөн, банкинд тогтоосон хадгаламжийн дээд хэмжээний хязгаарлалтыг хэтрүүлсэн, төрийн болон хувийн банк дамнан ашиг сонирхлын зөрчилтэй ажилласан байж мэдэх зэрэг ноцтой асуудлууд О.Банзрагчийг сүүлдэн дагаж байгаа юм байна. Хуулийн байгууллага л гэсэн үг шүү дээ. Д.Эрдэнэбилэгийнхэн хууль шүүхээс сугарах арга технологи төгсөрсөн улс бололтой. О.Банзрагч энэ аргаар мөн л дийлж яваа хүн бололтой юм.
Б.СҮНРЭВ
Сэтгэгдэл үлдээх