Орос, Монгол хоёр агаарын харилцааны асуудлаар ярилцсан талаар ОХУ-ын Тээврийн яамнаас мэдээлжээ. БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй Дэлхийн тогтвортой тээврийн форумын хүрээнд ОХУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Тээврийн дэд сайд Дмитрий Зверев, Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар уулзсаны дараа “Орос, Монголын агаарын тээврийн асуудлыг хэлэлцлээ” гэж тус яамны цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Түүнчлэн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ыг шинэчлэх, хөгжүүлэх, Монгол, Казахстаныг холбосон авто тээврийн шинэ коридорыг өргөтгөх зэрэг асуудлаар санал солилцжээ. Талууд Орос-Монголын улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг хөгжүүлэх талаар Орос, Монголын хүчин чармайлтыг онцлон тэмдэглэжээ. Уулзалтад оролцогчид тээврийн салбарын харилцан ашигтай, найрсаг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан сонирхож байгаагаа нотлов.
Сэтгэгдэл үлдээх