Аливаа том улс төрч өөрийн гэсэн золиотой. Гомдогсодтой. Л. Оюун-Эрдэнэ гэхэд, Ц.Элбэгдорж, Б. Хурц, Д.Эрдэнэбилэг нарыг өөрийн улс төрийн золио болгосон. Тэдний зарим алдааг дөрөөлөн, бас зарим шуналыг нь илчлэх байдлаар том улс төрөө хийсэн. Гэхдээ Л. Оюун-Эрдэнийн хамгийн том золио нь бол Б. Ганхуяг, Т.Аюурсайхан нар болсон. Тэд удахгүй түгжигдсэн нөхцлөөсөө ангижирах нь шиг байна. Мэдээлэгдээд байна. Ангижруулах ажлыг ч хийж байх шиг байна. Яагаад гэхээр дараагийн том улс төрд тэднийг гаргаж ирж ашиглах нь шиг байдал ажиглагдаж байгаа юм. Байн байн удахгүй гарах нь, суллагдах нь дөхжээ гэж бичээд, бичүүлээд байгааг олон нийт харж байгаа. Б. Ганхуяг гарч ирээд Л. Оюун-Эрдэнийн эсрэг улс төр үүсгэх, одоо түүнээс намын даргыг нь авах гэж байгаа хүмүүст ашиглагдах нь ойлгомжтой бөгөөд ирж яваа улс төр үүнийг зааж байгааг гайхах явдалгүй. Б.Ганхуяг гэдэг хүн нүүрсний дөчин их наядын хэрэг гэгчийн ялыг үүрсэн, үүрэхээр барах уу, тийм их тоотой нүүрсний хэргийг түүн дээр тохчихсон. Түүнд маш их гомдол байгаа. МАН, түүний дарга нар, зарим том эрхтнүүд түүнийг ийм байдалд хүргэсэн.
Б.Ганхуяг ачигдаад явахдаа “Их том хулгайчаа яах гэсэн юм бэ , та нар. Тэр намын оройд байсан хулгайчаа... “ гээд орилсон гэдэг нэг үг яваад байдаг. Б.Ганхуягийг тэгж эрээгээ алдтал хулгай , нүүрсний шамшигдуулал хийхэд хэн намын оройд байсан бэ гэхээр Я. Содбаатар биш, У. Хүрэлсүх биш нь тодорхой байна. МАН-ын дээд удирдлагыг хамгийн их хийсэн , түүнийхээ үрээр одоо ч дээр сууж байгаа хүн бол Д. Амарбаясгалан. Намаа удаа дараа сонгуульд ялуулсан, ачтан, үнэхээр ч ялуулсан нь худалгүй болохоор МАН-чууд Д.Амарбаясгалангаа дээш залсан. Гэтэл түүнд гомдогсод байдаг. Б.Энхбаяр яриад л байдаг. Дээр суух ёсгүй хүн ч гэх байдлаар ярьдаг. Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар ногоон автобусны хэрэгт холбогдчихоод, Д. Амарбаясгалан дарга маань л чиглэл өгсөн, тэр дагуу л энэ автобусны явдал өрнөсөн гээд ил цагаан хэлчихсэн. Б.Ганхуяг удахгүй хэцүү нэртээс гарч ирээд “Д.Амарбаясгалан дарга маань л чиглэл өгсөн гэх юм биш байгаа даа...”.
Улс төрийн өрнөл бол тэгж мэдэхээр л өнцөгтэй, салхитай харагдаад байгааг хашрууд анзаарч л байгаа. Сайнхүүгийн Ганбаатар “Д.Амарбаясгалан Админериалтай огт хамаагүй юм” гээд нэг үг хэлсэн. Тэгж хэлээд л удалгүй өөрөө нэгжлэгэд өртөж, одоо түүний идсэн уусан гэх өчнөөн зүйл хэвлэл мэдээллээр гараад, “үйлээ үзэж” л байх шиг байна. С.Ганбаатар “Д.Амарбаясгалан Админериалтай холбоогүй юм” гэж хэлээд буруудсан юм биш биз. Г.Занданшатар нар Эрдэнэс таван толгой дахь ажлууд зохицуулах нэг хууль УИХ-д барьчихсан. Тэр хууль нь явж явж “Админериал”-ыг л нүцгэлэх хууль” гэж ярилцацгаах. Д. Амарбаясгалан дарга энэ хуулийг нь яах юм бол. Асуудлууд ч босох царайтай л байна даа...
Г.ЭРХЭС
Сэтгэгдэл үлдээх