Л. Оюун-Эрдэнэ Д. Амарбаясгаланг “Чи л намын дарга бол, Ерөнхий сайд бол” гэснээс болж Ц.Чулуунзагдыг хорьжээ

Л.Оюун-Эрдэнэд нэг муу тал байна. Их өөдгүй чанар. Үг нь үйлдэлтэйгээ зөрдөг. Тэр жил М.Энхболдыг огцруулах том аян хийж явахдаа, талбай дээр барьсан гэрийн өмнө зогсоод “Намайг нэг их өндрөөр үнэлээд хэрэггүй. Би дарга болохгүй. Тэр байтугай Байнгын хороон дарга ч болохгүй” гэж мэдэгдэж байв. Улсаар нэг зарлагдаад л. Гэтэл яасан, мөдхөн мөнөөх Байнгын хорооны дарга ч болохгүй гэсэн хүн чинь бүүр Ерөнхий сайд болчихсон. Ингээд л үг нь үйлдэлтэйгээ зөрсөн.

Гурван сарын өмнө “Албан тушаалтай зууралдсан юм алга” л гээд байсан. Албан тушаалтайгаа асар зууралдаж байгааг ард түмэн харсаар байна. МАН-ын даргаа өгөхгүй гэж, өгсөн ч Ерөнхий сайдад өгөхгүй л гэсэн шиг аяг төрх үзүүлсээр.

МАН-ын дүрмээр бол Ерөнхий сайд намын дарга гээд цагаан дээр хараар бичээстэй. Л.Оюун-Эрдэнийн туслах явсан, өдгөө гишүүн болсон М.Ганхүлэг гэдэг хүн ч хэлсэн л байна. Дүрмээрээ Ерөнхий сайд намын дарга байх нь үнээн гээд. Ялагдсан Г. Занданшатарыг ярих хэрэгтэй гэж тэр хэлжээ. Г.Занданшатар ялчихсаан. УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллага түүнийг шийдвэр гаргаад томилчихсоон. Энэ бол ялалт. Л.Оюун-Эрдэнэ ялагдчихсаан.

УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллага шийдвэр гаргаад огцруулчихсаан. Энэ бол ялагдал. Их энгийн шүү дээ. Төрийн эрх барих дээд байгууллагыг ард түмэн сонгодог. Тиймээс ард түмний төлөөллийн 126 хүн ардчиллын зарчмаар санал хураагаад Л.Оюун-Эрдэнийг огцруулаад Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилсон юм аа. Үүнд ямар ч маргаан байхгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дээр орж ирээд огцруулчихсан юм биш. УИХ дээр тэр орж ирээд Ерөнхийлөгчийнхөө эрхийг эдэлж л үг хэлсэн. Ийм л юм болсон.

Л.Оюун-Эрдэнийг одоо муулаад байгаа Н.Энхбаяр тээр жил Орост Элчин байсан С.Баярыг авчираад л, М.Энхболдыг огцруулаад л Ерөнхий сайд болгож байв. УИХ-аар л шийдсэн. С.Баяр Ерөнхий сайд болуутаа “Алив миний  намын даргын албан тушаалыг. Ажлаа хийхэд бяр хэрэгтэй байна” гэж хэлж М.Энхболд даргыг бүлтэгнүүлж байгаад л намын даргын ажлыг нь авч байв.

Одоо Г.Занданшатар энэ л өнцөг дээр зогсож байна. “УИХ намайг томилсон, тиймээс МАН дүрэм ёсоор намын даргын ажлыг минь аль л...” гэсэн байдалтай байх шиг байна. Өөрөө даруу маягийн хүн юм. Үсчээд байдаггүй хүн юм. Үг үйлдэл хоёр зөрж болохгүйг мэдэхтэйгээ хүн юм байна. 

Ер нь Л.Оюун-Эрдэнэ дарга МАН-ын даргын ажлаа өгөх нь үг үйлдэл зөрдөгөө засах боломж юм байна. Ерөнхий сайдаасаа бууснаас хойш намын даргаа хэл амгүй өгчих нь өлзийтэй байх. Харин нэг өлзийгүй юмыг тэр Намбарын Энхбаяр л яриад байна даа. Тонн тутмаас хорин доллар алдах гэрээг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нар хийсэн гээд. Л.Оюун-Эрдэнэ үүнийг бас үг, үйлдэл зөрүүлж хийсэн хэрэг болох юм болов уу.

Н.Энхбаяр Б.Дэлгэрсайханыг Хятадын сайд шиг аашилсан гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнэ тэрнийг тэгж аашлахаар их бяр аагийг өгсөн болж таарах нь уу. Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан нар таван тэрбум долларын алдагдалтай гэрээ хийсэн гээд байгаа Н.Энхбаяртайгаа хамт телевизийн ток шоу хийх л хамгийн оновчтой ажил болох байх. Ард түмэн үг үйлдэл зөрсөн эсэхийг шүүг. Гэтэл Б.Дэлгэрсайхан нь бүр хачин юм хэллээ. Таныг Хятад талынх шиг ажиллалаа гээд байна шүү гэж асуусан сэтгүүлчийн асуултад “Битгий хуцаад бай гэж хэл” гээд уурсаад, агсам тавиад байгааг цахимаар нэг, нийгмээрээ нэг харлаа. Гэтэл бас Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр нийлж УИХ-аас тогтоол гаргаад, тэр дагуу нь л Б.Дэлгэрсайхан Монголд алдагдалтай гэрээг хийсэн гэж бичицгээж байна.

Өчигдөр Д.Амарбаясгалангийн хүн болох Ц.Чулуунзагдыг баривчлаад хорьжээ. Энэ бол зүгээр ажлаа хийж байсан УИХ-ын даргыг “Чи л намын дарга, Ерөнхий сайд болох ёстой” гэж сүмбэдсэн Л.Оюун-Эрдэнээс л болж байгаа явдал гэж улс төрийн хүрээнийхэн л тод ярьж байна. Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл зөрсөөр л байх шиг ээ. АТГ-ын даргыг Л.Оюун-Эрдэнэ хэдхэн сарын өмнө сунгасан нь цагаан дээр хараар бичигдчихсэн. 

Б.ГАРАГ

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх