СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар хэлэлцлээ.
П.Дэлгэрнаран 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хүсэлтийг үндэслэн санал хураалт явуулж, чөлөөллөө.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнарангийн хувьд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, 2020 оноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдон ажилласан байна.
Сэтгэгдэл үлдээх