Э.Бат-Амгалан гишүүн "Үнэн","Баабар" хоёрт гүйцэгдэв

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай холбоотой бизнесийн ашиг сонирхлын дуулиан олон нийтийн анхааралд ороод байна. Түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт “ОПТУ” нэртэй барилгын компани бүртгэлтэй талаар мэдээлэл ил болсон.

Харин сайд өөрийн тайлбартаа уг компанийн үйл ажиллагаанд хамааралгүй, захирлыг нь танина гэж мэдэгдсэн нь анхаарал татаж буй юм. “ОПТУ” компанийн хэрэгжүүлж буй гэх төслүүдийн дунд Улаанхуаранд байрлах “Kaidu City” хотхон, Скай ресорт орчим дахь “Кайду Вилла” зэрэг барилга байгууламжууд дурдагдаж байна. Мөн “Кайду Сити” төсөлд “Өгөөмөр” групптэй хамтран ажилладаг тухай мэдээлэл бий бөгөөд уг төслийг тус группийн эзэн Б.Хайдавмөнх хариуцан гүйцэтгэж буй гэх мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа юм.

UIH.mn сайт дээр байрших гишүүний хөрөнгө оруулгын мэдүүлэгт "ОПТУ" ХХК гэх нэршил одоо ч бүртгэлтэй хэвээр байна

Caption

 

Үүнээс гадна Эрдэнэтийн зэсийн овоолготой холбоотой бизнесийн бүтэц дотор сайдын төрсөн дүү Э.Батбаярын эзэмшлийн компани оролцдог талаар баримт шалгах шаардлагатай мэдээллүүд яригдаж байна. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд түүний хөрөнгө, орлогын өсөлт огцом нэмэгдсэн эсэх асуудал ч олон нийтийн анхааралд байна. 

Гэвч эрхэм гишүүн энэ бүхнээ “мэлзэж” үгүйсгэж “Компани надад хамааралгүй”, “Гишүүн болсноосоо хойш баяжаагүй” гэж өөрийн амаар царайны хувиралгүй хэлсээр байна.

Нийтлэлч Баабарын түүнд хэлсэн “худалч хүн хулгайч байдаг” гэх үгийн ардхан тал дээр тэрээр хэнэг ч үгүй “худлаа” ярьж байгаа нь түүний “тролл” гэж дуудах хүн нь түүнийг өөрөөс нь илүү мэддэг юм шиг нийгэмд тольдуулж байна.

"Нийслэлийн намын хорооны дарга болох амбиц надад бий" гэж хээвнэг хэлж зогсох түүнд МАН яагаад итгэл үзүүлнэ гэж... Харин ч бүр эгүүлэн татах гишүүний эхний эгнээнд жагсахаар л харагдаад байгааг нуух юун.

Сэтгэгдэл үлдээх