Ирцээ бүрдүүлж чадвал УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх товтой байна

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас тодорхогүй хугацаагаар хойшлуулсан. Харин өнөөдөр ирцээ бүрдүүлж чадвал дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд, 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ тус тус багтаж байна. Өчигдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын товд эдгээр нь  багтсан байсан бөгөөд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Ерөнхий сайдын танилцуулга гэсэн тов байсныг өнөөдөр хасжээ. 
 

Сэтгэгдэл үлдээх