Л.Гантөмөр: Тагнуулын байгууллага мэргэжил дээшлүүлдэг газар болчихлоо

АБГББХ-ны хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Тагнуулын байгууллага мэргэжил дээшлүүлдэг газар болчихлоо. Тагнуулын албанд хэдэн жил ажиллаж, монгол төрийн бодлогыг олж харчихаад гараад явчихдаг. АТГ-т хэдэн жил ажиллаад дарга нарын ар өврийг судалчихаад бусад байгууллагын дарга болдог. Монгол төрийн хууль хяналтын маш чухал газар очиж дадлага хийчихээд бусад салбарыг очиж баздаг болсон. Энэ байдал үндэсний аюулгүй байдалд маш ноцтой эрсдэл учруулна. Тиймээс тагнуулын алба хаагчдыг өөр салбар руу сэлгэдгийг зогсоох хэрэгтэй. Тагнуулч насан туршдаа тагнуулч монгол төрийг хамгаалдаг байх хэрэгтэй" гэв.

Сэтгэгдэл үлдээх