Улсын хэмжээнд ажиллаж буй 28 Авто Зам Засвар Арчлалтын компаниудаас замын байдал хэвийн , зорчигчид саадгүй зорчиж, ихэнх нутгаар тэнгэр цэлмэг, нартай, хур тунадасгүй , Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байгаа тухай мэдээллээ. Битүүний өдөр замын цагдаагийн байгууллага 234 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 214, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14 , зам тээврийн ослын улмаас явган зорчигч 4 хүн гэмтсэн зөрчлүүд бүртгэгдэж холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ. Урьхан зоогийн газраас цааш Дaрханы чиглэлд 3 км-н зайд H.5ton маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон амины T.Corolla С жолоочтой автомашинтай мөргөлдөж нэг гэр бүлийн 4 хүний амь нас хохирсон байна. Тиймээс сар шинийн өдрүүдэд золголтоор ирсэн зочдыг архи согтууруулах ундаагаар шахахгүй байх, согтуугаар жолоо барихгүй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.
Согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулж байна

Сэтгэгдэл үлдээх