Улсын хэмжээнд Менингитийн халдварын сэжигтэй тохиолдол гарч халдвар авсан хүн нас баржээ.

 Улаанбаатар хотын СХД-ийн харьяат 1.6 настай, эмэгтэй. 39 хүртэл халуурсан, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгаж, нүдний склер шигүү цус харвалттай үүссэн, хэвлий, өгзөг, гуя, духанд цусархаг, үхжсэн тууралт бүх биеэр гарсан. 3 дугаар сарын 1-ний өдрийн 16:15 цагт ХӨСҮТ-д хандаж, 17:45  цагт нас барсан.

Ойрын хавьтал 25 хүнд цепрофлоксацинаар хими сэргийлэлт хийж, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг ӨЭМТ-ийн эмч хянаж байна. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.

Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Зам, тээврийн осол  гуравдугаар сарын нэгний өдөрийн байдлаар.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум /сумаас баруун зүгт 52 км-т/ “Их цагаан” гэдэг газарт  Ланд-80 загварын автомашин онхолдож, 33 настай эрэгтэй хүн;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Баруун шанаганы-Ар” гэдэг газарт 2 автомашин мөргөлдөж,   9 настай эмэгтэй;

Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 65 км-т, Архангай аймгийн Хашаат сумын нутаг “Номгоны-Ар” гэдэг газарт  2 суудлын автомашин мөргөлдөж, 52 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй;

2 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын  Нарт багийн “Холбоо толгой” гэдэг газарт 2 суудлын  автомашинтай  мөргөлдсөний улмаас 40 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 6 настай, эрэгтэй, 3 настай эмэгтэй, 4 хүн тус тус нас барсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

ХӨСҮТ-д хандагсадын мэдээ:

03-р сарын 01-ны байдлаар нийт 69 өвчтөн хандсанаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин буурсан байна.

Нийт хандсан тохиолдлуудын 66.6% онош батлагдсан ба 13% эмнэлэгт хэвтсэн, 87% гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.

Онош үгүйсгэгдсэн тохиолдлуудаас дерматит 5, чонон хөрвөс 1 оноштой байна.

1(71)

 

Сэтгэгдэл үлдээх