"Фортуна" Н.Батбаярыг батлан даалтад гаргажээ

Эдийн Засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын сэжигнээр тооцон цагдан хорьж байсан. Түүнийг цагдан хоригдох хугацаа өнөөдөр дууслаа. Улмаар хоригдох хугацаа өнөөдөр дуусч байгаа тул үргэлжлүүлэн хорих уу эсвэл батлан даалтад гаргах эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Н.Батбаярыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэвч шүүхээс Н.Батбаярын биеийн байдлыг харгалзан үзэж, батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа. Н.Батбаяр нь 2010 онд зүрхний титэм судасны нарийсал 95 хувь гэсэн оноштойгоор Сингапур улсад хагалгаанд орсон байна. Өвчний хүндрэлээс шалтгаалан 2015 оны гуравдугаар сард зүрхний нээлттэй хагалгаа хийлгэжээ. Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.9-т хүнд өвчтэй этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно гэсэн заалт бий. Хоригдож эхэлснээс хойш зүрхний хэмнэл алдагдаж эхэлсэн байна. Тиймээс ийнхүү батлан даалтад гаргажээ. УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх