Өнгөрсөн оны долдугаар сард иргэн А нь 14 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэргийг эрүүгийн тухай хуулийн 122.1. Хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсний дагуу шийдвэрлэж А-г нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Урин дулаан цаг ирж байгаатай зэрэгцэн хүний сэтгэцийн өвчний хурц үе илэрдэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг гарах нь ихэсдэг байна. Эцэг, эхчүүд бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зүйтэй юм. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх