
Хөгжлийн банкны Евро” бондын 580 сая ам.долларын өрийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр төлөх байсан. Гэтэл нэрийг өөрчлөн “Хуралдай” бонд болгож хүүг нь нэмж хугацааг сунгажээ. Энэхүү “Хуралдай” бонд нь долоон жилийн хугацаатай 8,75 хувь буюу “Евро” бондын хүүгээс гурван хувиар их аж.
2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байх үед 2017 болон 2018 онд хүлээгдэж байгаа бондын эргэн төлөлтийг хийхдээ 30 хувийг 2015 оны улсын төсвийн хуримтлалаас, 40 хувийг 2016 оны улсын төсвөөс бүрдүүлж, үлдсэн 30 хувийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх гарц бий гэж харж байсан. Гэхдээ 2015 оны төсвийн зардлыг хүлээгдэж байсан хэмжээгээр танаж чадаагүйгээс гадна гадаад эдийн засгийн орчин нөхцлөөс харахад, зээлийн эргэн төлөлтийг төсвийн хуримтлалаас хийхэд бэрхшээлтэй харагдаж байгаа юм. Ялангуяа дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрөөд байсан юм.
2013 оны хоёрдугаар сарын 22-нд УИХ-аар батлагдсан Өрийн удирдлагын стратегид тусгаснаар 2014 оны жилийн эцэст Монгол Улсын нийт өрийн 74 хувийг гадаад өр, үлдсэн 26 хувийг дотоод өр бүрдүүлж байжээ. Харин гадаад өрийн 57.5 хувийг Засгийн газрын гаргасан гадаад үнэт цаас болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад арилжааны зээллэг эзэлж байсан.
Монгол улс “Евро” бондыг “Хуралдай” бондоор соличихлоо харин 2018 онд төлөгдөх бондын өрийг хэрхэн төлөх бол.
М.Шигтгээ
Сэтгэгдэл үлдээх