

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон тухай мэдээлэл гарсан. Гэвч өнөөдөр үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан энэ мэдээлэлд няцаалт хийлээ. “С.Ганбаатарыг манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэнийг гайхаж байна. МАХН-д гишүүнээр элсээгүй, мөн нэр дэвшүүлэх талаар ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй” гэж хэллээ.
Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр нь ямар нэгэн хуулийн хэмжээнд хориглосон заалт байхгүй. Одоо мэдээлж байгаа шиг хуулийн дагуу ял эдлэх хугацаа дуусаагүй гэдэг нь ташаа мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд гүжирдэж нэр дэвшүүлээгүйтэй адил Ерөхийлөгчийн сонгуульд мөн гүтгэж нэр дэвшүүлэхгүй байх санаа юм гэлээ. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Монгол Улсыг өмнө нь удирдаж явж чадсан хүн. Дахин удирдаж явахад болохгүй зүйл байхгүй. Тиймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших бүрэн боломжтой гэсэн юм.
Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх