Ерөнхийлөгчийн хууль бус хэргийг нийслэлийн прокурорт шилжүүллээ

Авлигалтай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  хууль бус үйлдлийг шалгуулахаар нийслэлийн прокурорт өчигдөр шилжүүлсэн байна. Энэ тухай АТГ-аас УИХ-ын гишүүүн асан Г.Уянгад утсаар мэдэгджээ. Учир нь Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хууль бус үйлдэл хийсэн учир нэг  өдрийн өмнө ч гэсэн төрийн өндөр сэнтийгээс буух ёстой гэж үзсэн. Тиймээс АТГ-д гуравдугаар сарын 7-ны өдөр очиж тайлбар өгсөн юм. Түүний тайлбараас 10 хоногийн дараа АТГ-аас Ерөнхийлөгчийг шалгуулахаар нийслэлийн прокурорт шилжүүллээ. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх